Сахилга, хариуцлагын зөвлөлгөөн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн цагдаагийн газраас “Ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сайжруулъя” зөвлөлгөөнийг энэ сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаад зөвлөлгөөнийг хэвшмэл, хуучин хэлбэрээр бус шинэлэг, алба хаагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлсэн, шинэ санал санаачилгыг өрнүүлсэн мэтгэлцээн хэлбэрээр Булган хайрхан уулын бэлд хээр зохион байгуулснаараа өмнө жилүүдийнхээс онцлог байсан юм.
Мэтгэлцээнийг шүүмжлэл, няцаалт хийх хэлбэрээр алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд болон ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гаргадаг зөрчлийг олон талаас нь энгийн байдлаар дүгнэсэн нь үр дүнтэй байлаа гэдгийг алба хаагчид хэлж байлаа. Мөн алба хаагчдын дунд фокус ярилцлагыг зохион байгуулж ярилцлагын үед алба хаагчдаас сахилга ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчид хамт олноос уучлалт хүсэж, дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар амлалт өгөх, бие биенээ хүндлэх, цагдаагийн алба хаагчийн дүрмээр харьцах, цэрэгжилт жагсаалч байдлыг ханган, ажлын хариуцлагатай нэг хамт олон болох талаар олон санал, санаачлагыг алба хаагчид гаргаж байв.
Энэхүү мэтгэлцээн, ярилцлагын дараа цагдаагийн алба хаагчид 2017 оны хагас жилийн сахилгын зөвлөгөөнийг дүгнэж “Ажлын хариуцлага, сахилга ёс зүйг дээшлүүлж зөрчил дутагдалгүй хамт олон болцгооё” гэсэн уриалгыг дэвшүүлсэн юм.

Б.Гэрэлт-Од