29 төрлийн тэмцээнд 3300 орчим тамирчин оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-09 16:16:05
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир спортын газрын календарчилсан төлөвлөгөөний дагуу 2017 оны аймгийн аварга шалгаруулах спортын тэмцээн уралдаанууд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Нийт 29 нэр төрлийн тэмцээнд өсвөр үе болон насанд хүрэгч 3300 орчим тамирчин оролцжээ.
2017 оны ААШ тэмцээн нэгдүгээр сард таеквандогийн тэмцээнээр эхлэж байсан бол энэ сард насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээнээр өндөрлөлөө. Аймгийн БТСГ-ын төлөвлөгөө ёсоор 33 нэр төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдахаар байсан ч тодорхой шалтгааны улмаас дөрвөн тэмцээн нь зохион байгуулагдаагүй байна. 29 төрлийн тэмцээнд 3250 тамирчин оролцсон бол үүн дундаас сагсан бөмбөг болон воллейболын тэмцээнүүд хамгийн олон тамирчдыг хамарчээ.
Энэ онд уламжлалт тэмцээн уралдаанаас гадна шинээр кросс гүйлт, Пауэрлифтинг, Үндэсний бөх тайлбарлагч цоллоочдын ААШ тэмцээн анх удаа зохион байгуулагдсан нь онцлог байлаа.
Т. Одончимэг
 
関連ニュース