Гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засварт 40 орчим сая төгрөг төсөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн төв Баруун-Урт сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд нийт 972 ширхэг гэрэл, гэрэлтүүлэг бий. Гэхдээ эдгээрийн 70 орчим хувь нь асдаг. Үлдсэн хэсэг нь эвдэрч хэмхэрсэн, асахгүй болсон, бүр зарим нь ор мөргүй алга болсон байдаг. Тэгвэл эдгээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэрэлтүүлгийг засаж сэлбэх ажилд 39 сая төгрөг төсөвлөжээ. Санхүүжилт шийдэгдэж, сэлбэгийн материалаа татаад ирсэн байна. Засварын ажил удахгүй эхэлнэ.
Зам, гудамж талбайн гэрэлтүүлгийн хоорондын хэмжээ 30 метр байх ёстой. Харин Баруун-Урт сумын гэрэлтүүлгүүд хоорондоо 40-50 метрийн зайтай. Дээрээс нь бүгд жигд асдаггүй. Жаахан салхилахад уначихдаг, заримыг нь машин мөргөөд унагачихдаг гээд асуудал их. Одоогоор нийт гэрэлтүүлгийн ердөө 70 орчим хувь нь асаж, замаа гэрэлтүүлж байна. Энэ нь аймаг орон нутгийн өнгө үзэмжинд тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй. Тиймээс замын гэрэлтүүлгийг засаж сэлбэх ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэхийг Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-т даалгажээ. Улмаар батлагдсан 39 сая төгрөгийн санхүүжилт шийдэгдэж, тус газрын дарга БНХАУ-аас сэлбэгийн бараа материалаа татаж ирсэн байна. Унасан гэрэлтүүлгийг босгох, засаж сэлбэх ажил тун удахгүй эхэлнэ.
“Замын гэрэлтүүлгүүд муу асдаг, өнгө нь болохгүй байна гэх гомдол байдаг. Ихэнх гэрэлтүүлгүүд аймгийн 70 жилийн ойгоор хийгдсэн. Одоо ашиглаж байгаа гэрэлтүүлгүүд чанар болоод загвар хийцийн хувьд хоцрогдсон ч нэг бүрчлэн бүгдийг солих ямар ч боломжгүй. Ердөө нэг гэрлийн засварт ойролцоогоор 200 орчим мянган төгрөг шаардлагатай. Дээрээс нь манай байгууллага гудамж зам талбайн гэрэлд сардаа 1,8-2,0 сая төгрөг төлж байна. Тиймээс үүнд маш их мөнгө зарцуулагдаж байна гэсэн үг. Бид энэ удаагийн санхүүжилтээ эхний удаа асахгүй байгаа гэрлүүдээ засаж янзлахад зориулсан. Мэдээж хойшид илүү сайхан болгохын тулд хичээх болно...” хэмээн Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Б.Мөнхгэрэл ярьж байна.
Мөн аймгийн зүгээс хогийн цэгийг цэгцлэх ажилд 10 сая төгрөг төсөвлөжээ. Хогийн нэгдсэн цэгийн торон хашааны гадна талаар шороон далан босгох, ямар ч хараа хяналтгүй хүссэн газраа хогоо асгадаг байдлыг арилгах үүднээс хогийн цэгт харуулын байр барих ажилд дээрх мөнгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Т. Одончимэг