Гэмт хэргийн гаралт болон илрүүлэлт тус тус буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-12 18:24:52
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2017 оны 05 дугаар сарбн байдлаар 135 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 11 хүн нас баржээ. Харин 79 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс гурваар буурсан бол аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 71,1 хувьтай болж өмнөх оноос мөн буурсан үзүүлэлттэй гарсныг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд 233,8 сая төгрөгийн хохирол учирсны 51,2 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт холбогдон сэжиглэгдсэн иргэдийн 32,6 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Согтуугаар хэрэг үйлдэх иохиолдол буурахгүй байгааг анхааруулж байлаа.
Харин 05 дугаар сард 244 хүн эрүүлжүүлэгдсэн нь урьд оны мөн үеэс 22 хүн буюу 9,9 хувиар өссөн байна. Нийт эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 35 нь баривлагдан захиргааны арга хэмжээ авахуулсан байна.
Гэмт хэргийн хувьд Мөнххаан, Эрдэнцагаан сумд болон Баруун-Урт сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт ихэвчлэн үйлдэгддэг байна.
Т. Одончимэг 
関連ニュース