Э.Макрон: ЕХ-ны үүд хаалга Их Британийн өмнө нээлттэй хэвээр байх болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /Anadolu/. "Брексит"-ийн хэлэлцээ дуусаагүй байгаа учраас Их Британи улсын хувьд Европын Холбооны /ЕХ гишүүн хэвээр үлдэх боломж нээлттэй хэвээр байна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мягмар гарагт мэдэгдлээ.
Парис хотноо Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Э.Макрон хэлэхдээ, "Брексит"-ийн хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр ЕХ-ноос гарах гэсэн англичуудын шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлээд "хэлэлцээр дуусах хүртэл эргээд ЕХ-нд нэгдэх боломж үргэлж нээлттэй байх болно" гэсэн байна.
Э.Макрон хэлэхдээ “Миний хувьд та бүхний энэ шийдвэрийг үнэлэн шүүх эрх байхгүй. Гэхдээ хэлэлцээр дуусахаас өмнө британичууд ЕХ-ны босгоор дахин алхаж орох боломж бий” гэжээ. Үүний хариуд Их Британийн Ерөнхий сайд Т.Мэй хэлэхдээ ""Брексит"-ийн хэлэлцээг дараагийн долоо хоногт хийхээр төлөвлөсөн байгаа. Их Британи, Франц хоёр улс бусад олон салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно, ялангуяа батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нягт хамтран ажиллах болно” гэсэн байна.
Т.Мэй "Брексит"-ийн хэлэлцээг 6 дугаар сарын 19-нд эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Түүний удирдсан нам өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулиар парламентад олонхийн суудлаа алдсан юм. Хоёр улсын төрийн тэргүүн нар Парис хотод оройн зоог барьсныхаа дараа "Stade de France" цэнгэлдэх хүрээлэнд болсон Франц, Английн хөлбөмбөгийн багуудын нөхөрсөг тоглолтыг үзжээ.

Х.Сарнай