Нэр дэвшигч С.Ганбаатар Сүхбаатар аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн сурталчилгааны нээлт тус аймагт боллоо. Сурталчилгааны нээлтэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын гишүүд, штабын ажилтнууд, сурталчилгааны оюутан залуусын төлөөлөл хамт иржээ.
Тэрээр өөрийн сурталчилгааны нээлтээ их жанжин Д.Сүхбаатарын талбай дээр хийсэн нь энэ юм. МАХН-ын гишүүд дэмжигчид болон аймгийн ард иргэд нээлтийн ажиллагааг зорин ирсэн байлаа. Нэр дэвшигч С. Ганбаатар хэлэхдээ “ Нийгмийн ямар ч цаг үед миний талд бат зогсож, намайг өдийг хүртэл дэмжиж ирсэн Сүхбаатарчууддаа талархал илэрхийлье. Цаашид ч бид хамтдаа байж Монгол төрийг цэгцэнд оруулах учиртай. Гагцхүү эх орноо, элгэн саднаа гэсэн та бүхний минь дэмжлэг хэрэгтэй... ” гэдгийг онцлов.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сүхбаатарчууд үеийн үед мэргэн сонголт хийдэг ард түмэн. Энэ удаад ч мөн сонголт нь мэргэн байж, гурав дахь ерөнхийлөгчийнхөө дагуулан ирсэн нэр дэвшигчийг дэмжиж тав дахь ерөнхийлөгч болгоорой...” хэмээн уриалж байлаа.

Т. Одончимэг