Хүүхдүүд “Ногоон гэрэл цагаан шугам”-аар уралджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд ерөнхий боловсролын 7 сургуулийн баг оролцжээ.
Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний анхан шатны мэдлэг олгох зорилгоор зохион байгуулдаг энэ жилийн тэмцээн Баруун-Урт сумын төвийн замыг шинэчлэн засварлаж, тэмдэг, тэмдэглэгээг сайжруулсан нөхцөлд болсон бөгөөд багийн дүнгээр Д.Сүхбаатарын нэрэмжит 1 дүгээр бүрэн дунд сургуулийнхан тэргүүн байр эзэлжээ.
Г.Сүхээ