“Зохистой хөдөлмөр-2017” аянаар 150 аж ахуйн нэгжид үйлчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд “Зохистой хөдөлмөр-2017” сарын аяныг энэ оны 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны хооронд зохион байгууллаа.
Сарын аяны хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дөрвөн аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын сургалт зохион байгуулж, “Номин шилтгээн констракшн” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын үйл ажиллагаанаас суралцах үзүүлэх сургуулилтад таван аж ахуйн нэгж оролцсон байна.
Аяны үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын чиглэлээр 20 аж ахуйн нэгжид 3 төрлийн зурагт хуудас /плакат/, 2 төрлийн зөвлөмжийг 150 аж ахуйн нэгж, иргэнд тарааж мэргэжлийн зөвлөгөө, мэдлэг, мэдээлэл өглөө.
Олон улсын байгууллагын тодорхойлсноор зохистой хөдөлмөр эрхлэлт гэдэг нь бүтээмжтэй, хангалттай орлого олохуйц, бүгд адил тэгш эрх эдлэхүйц нөхцөлтэй хөдөлмөр эрхлэлт гэжээ.

А.Бямбасүрэн