НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төсвийг 570 сая доллароор хорогдуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НҮБ./TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей баасан гарагт 7 дугаар сарын 1-нээс эхлэх шинэ санхүүгийн жилийн энхийг сахиулах ажиллагааны төсвийг баталлаа. Ерөнхий Ассамблейн баталсан тогтоолоор 2018 оны 7 дугаар сарын 30 хүртэл энхийг сахиулах 14 ажиллагаанд нийт 6,8 тэрбум доллар зарцуулахаар болжээ..
Үүн дээр нэмж 500 сая долларыг Дарфур, Гаити-д байрлах НҮБ-ын цэргийн санхүүжилтэнд зарцуулахаар байгаа хэдий ч дээрх хөрөнгийг энэ ондоо багтаан нэмэлтээр батлах шаардлагатай байгаа гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ. Ингэснээр, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны нийт төсөв 7,3 тэрбум доллар болж байгаа нь энэ сарын 30-наар дуусч буй өнгөрсөн оны санхүүгийн жилийн төсвөөс 570 сая доллароор доогуур байгаа юм.
Өнгөрч буй санхүүгийн жилийн /2016.06.01-2017.06.30/ энхийг сахиулах ажиллагааны төсөв 7,87 тэрбум доллар байсан ба үүний 28 хувийг НҮБ-ын үндсэн донор болох АНУ дангаараа гаргажээ. Мөн АНУ даян дэлхийн байгууллагын тогтмол төсвийн 22 хувь буюу 5,4 тэрбум долларыг гаргадаг байна. НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ, энхийг сахиулах ажиллагааны төсвийг үнэн хэрэг дээрээ Америкийн шинэ засаг захиргааны ачаар хорогдуулж чадлаа гэжээ.
5 дугаар сарын 23-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн Засаг захиргаа тус улсын 2018 оны холбооны төсвийн шинэ төслийг нийтэлсэн ба уг төсөлд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны санхүүжилтыг 1 тэрбум доллароор хасах мөн тус олон улсын байгууллагын төсөвт оруулах хураамжийг нийтдээ 44 хувиар хорогдуулахаар тусгажээ.
Санхүүжилтыг огцом хорогдуулсан тохиолдолд НҮБ энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хүний эрхийг хамгаалах салбарын гол зорилтуудаа биелүүлж чадахгүйд хүрнэ гэж НҮБ-д санаа зовж байгаа аж.
Баасан гарагт сэтгүүлчдэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэнээр, Ерөнхий ассаблейн дээрх шийдвэрийг тус байгууллагын удирдлага хүлээн авч байгаа, тиймээс хөрөнгийг үр ашигтай зарцуулах болно гэжээ. “Төсөв өнгөрсөн оныхоос мэдэгдэхүйц бага болсон байгаа, гэсэн хэдий ч бид Аюулгүй зөвлөлөөс бидэнд даалгасан зорилтуудыг биелүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлах болно” хэмээн тэр хэлжээ. С.Дюжаррик НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглээд, энэ нь мөргөлдөөнийг зогсоох, тэдгээрийг зохицуулан шийдвэрлэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл юм гэжээ.

О.Барс