Хонконгийн шинэ засаг захиргааны тэргүүн Кэрри Лам тангараг өргөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХОНКОНГ./TASS/. Хонконгийн Засаг захиргааны шинэ тэргүүн өдгөө 60 настай Кэрри Лам-ын тангараг өргөх ёслол бямба гарагт боллоо. Ёслолын арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин биечлэн байлцсан ба тэрбээр Хонконг Британиас Хятад шилжин ирсний 20 жилийн ойн баярт оролцохоор хүрэлцэн иржээ.
К.Лам үг хэлэхдээ “Нэг улс-хоёр тогтолцоо” бодлогыг дэмжихэд бүх хүч чармайлтаа тавьж, хуулиа дээдэлж, Хонконг эх газрын Хятад хоёрын харилцааг хөгжүүлэхээ амлажээ.
“Сүүлийн жилүүдэд нийгэмд шинэ нөхцөл байдал, мөргөлдөөн үүсэх болсон нь эдгээр өнгөц харахад энгийн бөгөөд чухал зорилтууд нийгэмд эвлэрлийг бий болгох миний улс төрийн ухаан, тэвчээр, чадварын сорилт болох юм. Би эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад ямагт бэлэн байх болно” хэмээн К.Лам хэлснийг радиотелевизийн өргөн нэвтрүүлгийн "RTHK" корпорац иш татан мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Хонконгийн хөгжлийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоохын тулд хуулийн дагуу шаардагдах бүх арга хэмжээ авах шийдвэр төгс” байгаагаа мэдэгджээ.
Кэрри Лам БНХАУ-ын Засаг захиргааны тусгай район Хонконгийн дээд албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй болж байгаа ба тэрбээр ирэх таван жил тус албан тушаалд ажиллах юм. К.Лам урд нь Хонконгийн Засгийн газрын өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.

О.Барс