Стратегийн түншлэл: В.Путин, Ши Жиньпин нарын хэлэлцээний үр дүн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА./TASS/.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Кремлийн ордонд хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дүнгээр хоёр тал улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрснийг хоёр улсын удирдагчид онцлон тэмдэглэв.
В.Путин хэлэхдээ “Орос-Хятадын түншлэлийн харилцаа бэхжиж, улам эрчимтэй хөгжсөөр байгааг" цохон тэмдэглэсэн бол Хятадын удирдагч Ши Жиньпин хэлэхдээ “дэлхий дахин дахь нөхцөл байдлаас үл хамааран хоёр орны харилцаа гуйвалтгүй тууштай хэвээр байна” гэдгийг онцлон дурдлаа
Олон улсын байдал
Хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрснийг хоёр улсын удирдагчид онцлон тэмдэглэв.
В.Путин хэлэхдээ “Орос-Хятадын түншлэлийн харилцаа бэхжиж, улам эрчимтэй хөгжсөөр байгааг" цохон тэмдэглэсэн бол Хятадын удирдагч Ши Жиньпин хэлэхдээ “дэлхий дахин дахь нөхцөл байдлаас үл хамааран хоёр орны харилцаа гуйвалтгүй тууштай хэвээр байна” гэдгийг онцлон дурдлаа
Олон улсын байдал
- НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг биелүүлэхийг хоёр тал БНАСАУ-д уриалсны сацуу Солонгосын асуудлыг зохицуулах санаачилгыг урагш ахиулах талаар тохиролцлоо.
- Европ болон Ази-Номхон далайн бүс нутагт Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулж байгаад түгшиж байгаагаа хоёр улсын удирдагчид илэрхийлээд Ази-Номхон далайн бүс нутаг дахь олон улсын харилцааны форматын хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцов.
- Урт хугацаанд энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд бүс нутгийн аюулгүй байдлын баталгааны механизмыг бий болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хоёр тал хийсэн байна.
- Харилцаа холбооны технологийг терроризмын зорилгоор ашиглахын эсрэг чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх, терроризм, сепаратизм, экстремизмийн эсрэг хамтын тэмцлээ үргэлжүүлнэ гэсэн санаа зорилгоо В.Путин, Ши Жиньпин нар илэрхийлэв.
- Химийн терроризмтой тэмцэх тухай Конвенцийг боловсруулахын төлөө байгаагаа хоёр удирдагч илэрхийлээд Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай асуудлыг хараат бус байдлаар, бүх талаас нь мөрдөн шалгахыг уриаллаа.
- Хоёр тал Ираны талаарх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг мөн уриалсан байна.
- Путин, Ши Жиньпин нар сансрын уудмыг милитаричлахын эсрэг, сансрын уудмыг цэргийн сөргөлдөөний бүс болгохын эсрэг байгаагаа илэрхийллээ.
Эдийн засаг
- Хоёр улсын нутаг дэвсгэрт нүүрстустөрөгчийн хайгуул хийх, олборлох болон боловсруулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын дарга илэрхийлэв.
- Мөн олон улсын нефтийн зах зээлд дэг журмыг хамтран хамгаалах талаар тохиролцлоо.
- Оросын “Роснефть” компани болон Хятадын CEFC компани стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа.
- Хятадад байгалийн хий нийлүүлэх баруун чиглэлийн маршрутын параметрүүдийг харилцан тохиролцох ажил үргэлжилж байна.
- Хоёр талын худалдаанд рубль болон юанийг ашиглах явдлыг улам нэмэгдүүлэхээр тохиролцов.
- БРИКС-ийн орнуудын санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, БРИКС-ийн орнуудын үндэсний валютаар облигацийн сан байгуулах явдлыг дэмжинэ гэдгээ хоёр тал илэрхийллээ.
- Дэлхийн худалдааны байгууллагын голлох үүрэг рольтойгоор олон талт худалдааны тогтолцоог бий болгохын төлөө байгаагаа хоёр тал илэрхийлэв.
- Оросоос Хятад руу экспортолж буй улаан буудайн хэмжээг нэмэгдүүлэх талаар тохиролцлоо.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ба харилцаа холбооны салбар
- Олон нийтийн мэдээллийн салбарт хоёр тал 18 баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, ТАСС агентлагийн хувьд "Жэньминь жибао" сонин болон China.org.cn. цахим хуудастай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
- Оросын телевизийн “Катюша” сувгийн нэвтрүүлгийг Хятадад цацах талаар тохиролцсон байна.
- Интернэтийн сүлжээг удирдах талаар НҮБ-ын хүрээнд олон улсын дүрэм журам гаргах нь зүйтэй гэсэн саналаа хоёр тал илэрхийллээ.