АНУ Өмнөд Солонгост 12 сөнөөгч нисэх онгоцоо байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-01 15:33:41
СӨҮЛ./TASS/. Умард Солонгос тив алгасах баллистик пуужин туршсаны хариуд АНУ БНСУ-д түр хугацаагаар 12 ширхэг F-16 сөнөөгч нисэх онгоцоо байршуулахаар болжээ. Энэ тухай мягмар гарагт АНУ-ын Номхон далайн агаарын цэргийн хүчний командлал мэдээлжээ.

“Висконсин муж улсад байрладаг сөнөөгч онгоцны 176 дугаар эскадрилын сөнөөгч нисэх онгоц мөн 200 орчим цэргийн албан хаагч 8 дугаар сараас эхлэн дөрвөн сарын туршид Сөүлээс 180 км-ийн зайд орших Кунсан агаарын цэргийн баазад байрлана” гэж Yonhap агентлагийн сувгаар тараасан мэдээлэлд дурджээ.

“Энэхүү алхам нь АНУ тус бүс нутагт энхийг сахиулах, аюулгүй байдлыг хангах өөрийн хүлээсэн үүргээ биелүүлж байгаагаа харуулж байгаа юм” гэж тус баримт бичигт онцлон тэмдэглэжээ.

Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Умард Солонгосын сүүлийн  харвасан пуужингийн тусгалын радиус 10000 км-т хүрч магадгүй байгаа аж, өөрөөр хэлбэл, онолын хувьд цөмийн цохилтонд Америкийн Вашингтон, Нью-Йорк зэрэг хотууд өртөж болзошгүй байгаа нь ажиглагчдын үзэж байгаагаар, Зүүн хойд азийн аюулгүй байдлын салбарын нөхцөл байдлыг бүрмөсөн өөрчилж магадгүй байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын стратегийн хоёр бөмбөгчдөгч онгоц өнгөрдөг амралтын өдрүүдээр Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээгүүр нисчээ. Америкийн цэргийнхэн Умард Солонгосыг айлган сүрдүүлэх зорилгоор тус бүс нутаг руу “стратегийн активуудыг” илгээж магадгүй байгаа юм гэсэн таамгийг хэсэг шинжээчид дэвшүүлжээ. 
О.Барс 
関連ニュース