The Washington Post: Пхеньян цөмийн цэнэгт хошуутай пуужин хөөргөхөд бэлэн болсон
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. Тив алгасах баллистик пуужинд суурилуулах жижиг цөмийн цэнэгт хошууг Умард Солонгос хэдийн үйлдвэрлэсэн гэсэн дүгнэлтэд АНУ-ын тагнуулын албаныхан хүрсэн тухай Америкийн “The Washington Post” өдөр тутмын сонин мэдээллээ.
Энэ сонины мягмар гарагийн дугаарт “АНУ-ын Тагнуулын албаны хүмүүс өнгөрсөн сард ийм дүгнэлтэд хүрсэн” гэжээ.
Мөн АНУ-ын тагнуулын албаны хүмүүсийн тооцоолсноор, Умард Солонгост 60 хүртэлх тооны цөмийн зэвсэг байгаа бололтой.
Пхеньяны армийн заналхийлэл шинжээчдийн таамаглаж байснаас ч илүүтэйгээр эрчээ авч байна гэж ажиглагчид үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгос сүрдүүлэхээс өөрөөр АНУ-д аюул заналхийлэл учруулж чадахгүй. Тэд дэлхий дахины урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй уур хилэнгийн галд өртөх болно” гэжээ.

Г.Доржханд