АНУ Кубын хоёр дипломатчийг хөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /АР/. Кубын нийслэл Гавана хот дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудын бие мах бодид “нууцлаг” шинж тэмдгүүд илэрсний дараа Вашингтон Кубын хоёр дипломатчийг улс орноосоо хөөсөн тухай АНУ-ын Төрийн департамент лхагва гарагт мэдэгдлээ.
АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудын биед ямар шинж тэмдэг илэрсэн болон Кубын хоёр дипломатчийг чухам ямар шалтгааны улмаас хөөх болсон талаар тодорхой хариулт өгөхөөс Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науерт татгалзжээ.
Гэхдээ нэгэн эх сурвалж “Associated Press” агентлагт мэдээлэхдээ “Куба дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад дүлийрэх ... зэрэг шинж тэмдэг илэрч байна” гэжээ.
Эх сурвалжийн хэлсэээр, АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудын гэрийн гадна чимээ гаргалгүйгээр хүнийг дүлийрэхэд хүргэдэг дууны долгион ялгаруулдаг "хэт авианы төхөөрөмж" суурилуулсан байсан бололтой.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Манай ЭСЯ-ны ажилтнууд "хачин шинж тэмдгүүд илрээд байна" гэж өнгөрсөн оны сүүлчээс гомдол мэдүүлэх болсон” гэв.
Тэдэнд амь насанд нь хүрэх аюултай шинж тэмдгүүд илрээгүй ч энэ шалтгааны улмаас Куба дахь АНУ-ын ЭСЯ-наас олон хүн нутаг буцсаныг хэвлэлийн төлөөлөгч дэлгэжээ.
АНУ-ын Засгийн газар энэ хэрэгт анхаарлаа хандуулж, одоо шалгаж байгаа аж.
Вашингтон болон Гавана хагас зуун жил дайсагнасан харилцаатай байсны эцэст ердөө саяхан гэхээр, тодруулбал 2015 онд харилцаагаа сэргээсэн билээ.

Г.Доржханд