Хилийн мөргөлдөөнтэй холбоотойгоор Энэтхэгийн Батлан хамгаалах яам 3 тэрбум доллар нэмж өгөхийг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-10 15:10:30
НЬЮ-ДЕЛИ./TASS/. Энэтхэгийн Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний шинэчлэл, 2017-2018 оны санхүүгийн жилийн өдөр тутмын зардалд зориулан нэмж 200 тэрбум рупи /3 тэрбум доллар/ яаралтай гаргаж өгөх хүсэлтийг Сангийн яамандаа тавьжээ. /Энэтхэгт санхүүгийн жил 4 дүгээр сарын 1-нээс эхэлдэг байна/.

“Times of India” сонинд мэдээлснээр, дээрх нэмэлт санхүүжилтийг Энэтхэг Хятадын хил дээр Сикким мужийн орчимд нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор хүссэн байна. 

Хятад Энэтхэгийн хилийн нөхцөл байдал 6 дугаар сарын эхнээс хойш түгшүүртэй хэвээр байгаа юм. Хятадын цэргийнхэн Энэтхэгийн талаас Хятадын Түвдийн автономит районы хил дээр Докаламд барьсан хоёр газар дорхи хориглолт окопыг буулгахыг шаарджээ. Бээжин дээр дурдсан газар дорхи хориглолт окопыг Хятадын нутаг дэвсгэр дээр барьсан гэж үзэж байгаа юм. 6 дугаар сарын 6-нд шилжих шөнө хятадууд дээрх газар дорхи хориглолтыг нураасан ба үүнээс хойш хоёр хоногийн дараа Энэтхэг Хятадын цэргүүдийн дунд мөргөлдөөн үүсч хоёр тал хоёулаа хохирол амссан байна.

Дээрх хэрэг явдал гарсны дараа Энэтхэгийн цэргийнхэн Сиккимийн районд хятадуудын барьж байсан зам барилгын ажлыг нь зогсоожээ. Үүний хариуд Хятадын ГХЯ Энэтхэгийн цэргийн албан хаагчид Хятадын нутаг дэвсгэр рүү цөмрөн орж ирсэн гэж буруутган олон удаа мэдэгдэлд хийжээ. Тухайлбал, Хятадын ГХЯ яриа хэлэлцээг сэргээхийн тулд Хятадын нутаг дэвсгэрээс Энэтхэгийн ангиудыг нэн даруй гаргахыг шаарджээ.
О.Барс 
関連ニュース