Хятадын тамирчин Гун Лизяо бөөрөнцөг түлхэлтийн төрөлд дэлхийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-08-10 15:54:48
ЛОНДОН./TASS/. Хятадын тамирчин Гун Лизяо Лондонд болж буй Хөнгөн атлетикийн ДАШТ-ий бөөрөнцөг түлхэлтийн төрөлд алтан медаль хүртжээ.

Хятадын тамирчин бөөрөнцгийг 19,94 м хол түлхсэн амжилтаар алтан медаль хүртсэн бол удаах байранд 2016 оны Олимпийн хүрэл медальт Унгарын тамирчин Анита Мартон 19,49 м-ийн амжилтаар орсон бол 18,97 м-ийн амжилтаар 2016 оны Олимпийн аварга Америкийн тамирчин Мишель Картер эхний гуравт багтжээ.

Гун Лизяо анх удаагаа дэлхийн аварга болж байгаа ба тэрбээр үүнээс өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналуудыг гурвантаа хүртэж байжээ. 2015 онд мөнгөн медаль, 2009, 2013 онд хоёр хүрэл авч байсан байна. Мөн 2012 оны Лондоны Олимпийн тоглолтонд тэрбээр мөнгө хүртэж байжээ.
О.Барс 
関連ニュース