Архины шилээр жорлон барьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Завхан сумын иргэн Ж.Батцэцэг хаягдал шил ашиглаж Хяргас, Айраг нуурыг холбосон хоолойд жорлон барьсан байна.
Хөдөлмөрч бүтээлч сэтгэхүйтэй тэрбээр байгальд хог болон хаягддаг архины шилийг цуглуулж ийнхүү жорлон барьжээ. Сүүлийн жилүүдэд хөдөө хотгүй архины шил элбэгшсэн бөгөөд түүнийг буцаан авч бүтээгдэхүүн болгож байгаа ганц ч тохиолдол байхгүй. Гэтэл хаягдал шилийг ашиглан бүтээлч ажил хийж болдог гэдгийг энэхүү жишээ харуулж байна. Иймээс иргэд архины шил цуглуулан байшин, гараж, хашаа гээд юу хүссэнээ барьж болох аж.

Б.Батхүү