Олон улсын тэшүүрчдийн холбоо уран гулгалтын дүрэмд томоохон өөрчлөлт оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./ТАСС/. Олон улсын тэшүүрчдийн холбоо /ISU/ уран гулгалтын спортын болон жүжиглэлтийн үнэлгээний хоорондын балансыг сайжруулах зорилгоор уран гулгалтын дүрмийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай “Icenetwork” сайт тус байгууллагын өндөр албан тушаалтны хэлснийг иш татан мэдээлжээ.
Тухайлбал, 2018/19 оны улирлаас эхлэн эрэгтэй уран гулгалтын төрлийн дөрвөн эргэлттэй үсрэлт, хосын төрлийн дөрвөн эргэлттэй үсрэлтийн суурь үнэлгээг 10 гаруй хувиар бууруулахаар төлөвлөж байгаа ажээ. Дүрэмдээ ийм өөрчлөлт оруулж байгаа нь уран гулгагчдын ур чадварыг сайжруулахтай холбоотой гэнэ. 2013 онд чансаагаараа тэргүүлж буй дөрвөн уран гулгагч хамтдаа зургаан удаа дөрвөн эргэлттэй үсрэлт хийж байсан бол 2018 онд энэ тоо өсөн 18-д хүрсэн байна.
2022 оны Олимпоос эхлэн богино болон чөлөөт хөтөлбөрүүдийг техникийн ба жүжиглэлтийн хөтөлбөрөөр солих боломжтой болох юм. Үүний сацуу медалийг хөтөлбөр тус бүрт тусд нь болон хоёр гулгалтын нийлбэр дүнгээр гардуулах ажээ.

О.Барс