“Фрайбург” клубын тоглогч Й.Раве дөрвөн тоглолт өнжихөөр шийтгүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-09-12 15:30:43
БЕРЛИН./ТАСС/. Германы хөлбөмбөгийн “Фрайбург” клубын хагас хамгаалагч Йорик Раве үндэсний аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойрогт Дотмундын “Борусси” багтай тоглож байхдаа эсрэг талын хөлбөмбөгчинд ноцтой бэртэл учруулсны улмаас дөрвөн тоглолт өнжихөөр шийтгүүлжээ. Энэ тухай Германы “Kicker” сонинд мэдээлжээ.

Уг тоглолт 0:0-ийн харьцаатайгаар өндөрлөсөн ба тоглолтын 31 дэх минутанд Й.Раве дүрмийн зөрчил гаргасны улмаас “Борусси” багийн ахлагч Марсель Шмельцер хөлийн шагайндаа ноцтой гэмтэл авчээ. Тэрбээр энэхүү гэмтлийн улмаас зургаан долоо хоног орчим хугацаагаар тоглох боломжгүй болсон байна.

Й.Раве өнгөрсөн зун Швейцарын “Янг бойз” клубээс “Фрайбург” клубт 4,5 сая доллароор шилжин иржээ. Энэ тоглолт өдгөө 28 настай Францын иргэн түүний шинэ багийн бүрэлдэхүүнд хийж буй анхны тоглолт ажээ. Германы аварга шалгаруулах тэмцээний гурван тойргийн дараа “Борусси” баг долоон оноогоор тэмцээнийг хошуучилж байгаа бол “Фрайбург” баг 15 оноогоор 15 дугаар байранд жагсч байгаа ажээ.
О.Барс 
関連ニュース