Уулархаг нутгаар цочир хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ жил Увс аймгийн нийт нутгийн 40 орчим хувь нь гандуу зусчээ. Долдугаар сарын сүүлч хүртэл зуншлага муу байсан боловч наймдугаар сар гарсаар хур бороо ахиу орж нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирсан байна. Харин есдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, уулархаг газраар хур тунадас орох төлөвтэй байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар есдүгээр сарын сүүлээр нийт нутгаар 1-6 градус хүрч хүйтрэх бол уулархаг нутгаар цочир хүйтэрч шөнөдөө 6-11, өдөртөө 3-8 градус дулаан байх төлөвтэй байгаа аж. “Салхи 3-р арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с, зарим үед түр зуур-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна” хэмээн аймгийн УЦУОША-аас мэдээллээ.

Б.Батхүү