АНУ-ын Төрийн департамент Украин Оросын хил дээр НҮБ-ын энхийг сахиулагчдыг байрлуулахыг уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./ТАСС/. Украины зүүн хэсэгт байрлах ямар ч энхийг сахиулагч өргөн мандаттай байх ёстой төдийгүй энхийг сахиулагчдыг Орос Украины хил дээр байрлуулах хэрэгтэй гэж лхагва гарагт АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.
“НҮБ-ын энхийг сахиулагч хүчнийг Украины зүүн хэсэг рүү оруулах тухай асуудлыг нарийн судлах шаардлагатай гэж бид үзэж байна. Бид үүнийг ямар яс үндэс, угсаатайгаас үл хамааран Украины иргэдийг хамгаалах бодитой боломж хэрэгсэл гэж үзэж байгаа. Мөн бид үүнийг Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээн тогтоох боломжит арга зам гэж үнэлж дүгнэж байна” хэмээн тэр ярьжээ.
“Гэсэн хэдий ч аливаа энхийг сахиулагч хүчин Украины дотоод хуваагдал ихсэхээс зайлсхийх зорилгоор Украины эзлэн түрэмгийлэгдсэн бүх нутаг дэвсгэр дээр, үүнд Оросын хил хүртэл болон хил орно, энхийг сахиулах, аюулгүй байдлыг хангах өргөн мандаттай байх ёстой” гэж тэрбээр нэмэн хэлжээ. Энэ асуудлаар Вашингтонтой европын зарим орнууд, тухайлбал Герман улс санал нэг байгаа гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
“Бидний зорилго бол тун энгийн, бид Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээн тогтоож, украинчуудыг тэдний шашин шүтлэг, үндэс угсаа, хэл соёл зэргээс үл хамааран хамгаалахыг хүсч байгаа юм. Эхний алхам болгон бид аюулгүй байдлын нөхцлийг сайжруулах нь чухал гэж үзэж байна. Мөн бид Орост галыг тогтвортой бөгөөд жинхэнээсээ зогсоохыг нэг бус удаа уриалсан. Үүнээс гадна “Хүнд зэвсэглэлээ” буцаан татах, олон улсын ажиглагчдыг оруулах боломжийг олгох шаардлагатай байна” хэмээн мэдэгдсэнээр тэр яриагаа дуусгажээ.
Төрийн департаментын төлөөлөгч Вашингтон урьдынхаараа “Нормандын дөрвөл”-ийн /Орос, Украин, Герман, Франц/ ажиллагааг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 9 дүгээр сарын 5-нд БРИКС дээд хэмжээний уулзалтын дүнгээр хийсэн хэвлэлийн хурал дээр Орос улс Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Донбассын хилийн шугам дээр НҮБ-ын энхийг сахиулагчдыг байрлуулах тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүй зөвлөлд оруулна гэж мэдээлсэн юм. Үүний зэрэгцээгээр, НҮБ-ын хүчинг байрлуулах ажлыг зөвхөн зэвсэглэлээ татаж, энэ асуудлыг Донбассын өөрийгөө тунхагласан бүгд найрамдах улсуудын төлөөлөгчидтэй зөвшилцсөний дараа хийх боломжтой гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

О.Барс