Сургалтын хөтөлбөр, арга зүйн технологийг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛСургуулийн өмнөх боловсролын шинэ бодлогыг хэрэгжүүлэх зургаан чиглэлийг БСШУЯ-наас баримтлан ажлын хэсэг гаргажээ.
Уг ажлын хэсгийнхэн Дархан-Уул аймагт ажиллахдаа Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, арга зүйн технологийг шинэчилнэ, үнэлгээний тогтолцоог бий болгох, СӨБ-ын багш нарыг бэлгэх, сургалтын чанарыг сайжруулж байгууллагын бие даасан үйл ажиллагааг дэмжих зэрэг ажлууд тус аймагт хэрхэн явагдаж байгааг үзсэн байна. Тухайлбал: боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрөө тодорхойлж өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 12 цэцэрлэгт туршсан бол Дархан сумын 18 дугаар цэцэрлэгт СӨБ-ын шинэчлэсэн бодлогыг хэрэгжүүлсэн. Туршилтын үйл явцад дүгнэлт хийж 2015-2016 оны хичээлийн жилд СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлж эхлэсэн. байгаа. БСШУЯ-наас сургуулийн өмнөх боловсролын “Зөвлөн туслах баг” төрийн өмчийн 1, 7, 21 дүгээр цэцэрлэгүүдийг сонгож тухайн цэцэрлэгт “Цөм хөтөлбөр” хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж багш, ажилчидтай уулзаж сургалтын цөм хөтөлбөр болон сурган хүмүүжүүлэх арга зүйгээ хэрхэн боловсруулах, хүүхдийн үнэлгээ зэрэг гурван чиглэлээр зөвлөж тусалсан юм.
Эдгээр гурван чиглэлээр аймгийн төрийн өмчийн 21 цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч, багш нарын төлөөлөл нийт 60 хүнд сургалт зохион байгууллаа.
Б.Норовсамбуу