Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдаалж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-14 16:38:28
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн МХГ-аас эм ханган нийлүүлэх 5 байгууллага болон 24 эмийн санд шалгалт хийхэд эмийн чанар, аюулгүй байдалтай холбоотой зөрчлүүд цөөнгүй гарсан байна. Тухайлбал, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдаалж байсныг илрүүлэн дээжийг лабораторийн шинжилгээнд илгээжээ. Мөн хаяг шошгогүй, чанарын баталгаажилтгүй, ургамлын гаралтай бэлдмэлүүд ихээр худалдаалж байсан аж. Үүнээс гадна зарим эмийн сангууд эмийн хадгалалттай холбоотой зөрчил нэлээд гаргасан байна. "Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд эмийн хэрэглээ нэмэгдэхийн хирээр эмийн сангууд ашиг хонжоо хөөж, зарим эмээ хэт өндөр үнээр худалдаалж байгаа нь иргэдийн ярианаас тодорхой байгаа. Манай улсын эмийн чанар, аюулгүй байдалд тавих хяналт сул байдгаас өнөөдөр иргэдийн амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байна" хэмээн аймгийн МХГ-ын Эм биобэлдмэлийн улсын байцаагчД.Оюундарь хэллээ.
Б.Батхүү
関連ニュース