Хөдөлмөрийн чуулган боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-08 22:20:18

Дорноговь аймгийн Сайншанд хотод энэ сарын 05-нд “Зүүн бүсийн хөдөлмөрийн чуулган” боллоо.

Чуулганд Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр Дорнод аймгийн нийт 60 төлөөлөгч оролцож хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ, төрийн бодлого шийдвэр, цаашид  хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар ярилцаж, санал бодлоо солилцов. 

Чуулганд оролцогсод  ажил хөдөлмөр эрхлэгчболон ажил олгогч нарын  харилцаа хийгээд хөдөлмөрийн талаарх хууль дүрмийн хэрэгжилт, хөдөлмөрлөх эрх үүрэг, нийгмийн түншлэгч талуудтай хамтран зохион байгуулсан ажлууд, шинэ санаа, шилдэг туршлага, бүтээлч хөдөлмөр, ялангуяа эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй энэ цаг үед ажлын байрыг нэмэгдүүлсэн болон хадгалж буй аж ахуй нэгжүүдийг дэмжих бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Мөн чуулганаар гурван талт түншлэлийн харилцааг сайжруулах,халамжийн бодлогоос зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, баялаг бүтээх боломжтой хөдөлмөр эрхлэлтэд хөрөнгө санхүүг чиглүүлэх  зэрэг олон санал гарсныг нэгтгэж зөвлөмж гаргасан байна.

Х.Эрдэнэбулган

関連ニュース