Үр хөндөлтийг бууруулах талаар хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас Мэргэжлийн хяналтын газартай хамтран "Үр хөндөлтийн өнөөгийн байдал, бууруулах,сэргийлэх боломж" сэдэвт хэлэлцүүлгийг баг, өрх, сум, нэгдсэн болон хувийн эмнэлгийн эмч нар, сургуулиудын менежер, Хөдөлмөрийн дээд сургууль, Улаангом политехник коллежийн багш, оюутны төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулсан байна.
Хэлэлцүүлгийн явцад мэдээлэл солилцооны сувгийг нэмэгдүүлэх, дэвшилтэт хэлбэрийг бүрэн ашиглах, Төр, Хувийн хэвшил, ИНБ-ын түншлэлийн гэрээ хэлэлцээнд суурилан мэдээлэл сурталчилгааг тасралтгүй, системтэй хийх эрхзүйн орчинг баталгаажуулж ажил болгох, салбар дундын оролцоо хамтын ажиллагааны арга хэлбэрийг шинэчлэн үр дүнг чухалчлах, гэр бүлийн гишүүн бүрт ялангуяа анхаарал хандуулах өвөрмөц хэрэгцээтэй иргэнд хүрч нийгмийн ажилтнуудтай хамтран нийгмийн нөлөөллийн ажлыг өргөн явуулах, эрүүл мэндийн суурь боловсролд онцгой анхаарч эрхзүйн орчинг бүрдүүлэх зэрэг асуудлыг хөндсөн байна. Эцэст нь бүх асуудлыг нэгтгэж, зарим үйл ажиллагааг төлөвлөлтөндөө тусган, ажил хэрэг болгохоор шийдвэрлэжээ. Увс аймгийн хувьд сүүлийн жилүүдэд үр хөндөлт буурахгүй байгаа бөгөөд ялангуяа бага залуу охид хүүхнүүдийн дунд их байгаа аж. Энэ нь өнөөх л ажилгүйдэл, ядуурал, архидалттай шууд хамааралтай хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв.

Б.Батхүү