“Хавхны аян” үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудын дунд “Хавхны аян”-ыг энэ сарын 5-аас ирэх сарын 5-ны хооронд зарласан байна.
Уг аяны хүрээнд байгалиас хамгийн олон хавх хураасан аймгийг 15 мотоциклиор шагнах аж. Увс аймгийн МХГ-аас Увс нуурын ай савын болон Тэс голын сав газрын ТХГН-ийн хамгаалалтын захиргаадтай хамтран уг аянд оролцож байна. Увс аймгийн байгаль орчны салбарынхан энэ аянд идэвхтэй оролцож, 15 мотоциклийн эзэн болохын төлөө хичээж ажиллаж байна.

Б.Батхүү