Алтны компанийн үйл ажиллагааг таслан зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-20 22:10:44
 Увс /МОНЦАМЭ/. Түргэн сумын нутаг Илжигний боом гэх газарт алт ухахаар очсон Б.Шинэбаатар захиралтай “Говь-Эрээн” компани нь 2016 оны 5-р сарын 4-нд А лиценз авсан байна. Тус компани нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байхгүй, багийн ИНХ-ын санал аваагүй, байрлуулсан геодизийн цэг тэмдэгт байхгүй, малчдын усны эх үүсвэрийн ганц цэг болсон усан сан бүхий газар алт ухахаар ийнхүү А лиценз авч, тоног төхөөрөмж, гэр баазаа татаж ирүүлжээ.
Энэ байдалд Увс аймгийн ЗДТГ-аас үүрэг чиглэл өгсний дагуу энэ сарын 8-ны өдөр Түргэн сумын ИТХ-ын дарга Г.Иштулга, Засаг дарга Л.Буянжаргал, Рашаант багийн Засаг дарга Б.Галбадрах, Байгаль орчны улсын байцаагч Ш.Батсүх нар тухайн газарт очиж тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоосон байна. Түргэн сумын Рашаант багийн ИНХурал энэ сарын 16-ны өдөр болж дээрх асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд нийтдээ 86 иргэн оролцсоноос 100 хувийн саналаар эсэргүүцэх шийдвэр гаргажээ.
Б.Батхүү
関連ニュース