Нөхөн сэргээлт нэрээр алт олборлож байсан компаниудын үйл ажиллагааг таслан зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг энэ сарын 18-нд Тариалан сумын нутаг дахь Бор хавцал, Мээрэн, Бургастай гэх газруудад үйл ажиллагаа явуулж байсан алтны компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, техник тоног төхөөрөмжийг нь лацдан үйл ажиллагааг нь таслан зогсоосон байна.
Энэ жилийн тухайд аймгийн ИТХ-ын шийдвэрээр Өмнөговь, Тариалан, Түргэн, Хяргас сумдын нутагт нөхөн сэргээлт хийхээр 40 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн 2014 оноос Увс аймагт хэрэгжиж байгаа Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслөөс 26 сая төгрөгийг байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилд дэмжлэг болгон шийдвэрлэж өгчээ. Ингэснээр Өмнөговь сумын Орлогын гол, Цэрэнцэг, Тариалан сумын Бургастай, Бор хавцал, Мээрэн, Гэдэг, Түргэн сумын Бургастай гэсэн нийтдээ 14 багц цэг дээр 66 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн ажил хийхээр тендер зарласан байна. Гэвч уг тендерт ялсан 4 компани, хоёр нөхөрлөлийн зүгээс нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогсдон тул аймгийн зүгээс удаа дараагийн хяналт шалгалт хийж үйл ажиллагааг нь ийнхүү таслан зогсоогоод байна.

Б.Батхүү