Сүхбаатар аймгаас Монгол Улсын ерөнхий сайд гурав дахиа сонгогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-04 16:56:34
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсын 30 дахь ерөнхий сайдаар У. Хүрэлсүх томилогдсон. Түүний хувьд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул бөгөөд тэрээр тус нутгаас сонгогдож буй гурав дахь ерөнхий сайд юм.

Сүхбаатар аймгаас улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёл гээд нийгмийн бүхий л салбараас алдартнууд төрөн гарсан байдаг. Тэдний нэг бол Монгол Улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх юм. Тэрээр тус нутгаас ерөнхий сайдаар сонгогдож буй гурав дахь хүн боллоо. Өмнө нь Халзан сумын уугуул Ц.Жигжиджав 1930-1932 онд, Сүхбаатар сумын уугуул Сү. Батболд 2009-2012 онуудад тус тус Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ.
Т. Одончимэг 
関連ニュース