АНУ Суданы эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Суданы эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлах гэж буйгаа АНУ мэдэгдлээ.
“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науэрт өчигдөр мэдэгдэл хийхдээ “16 сар судалсны эцэст манай улсын Засгийн газар Суданы эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ 10 дугаар сарын 12-нд цуцлах шийдвэр гаргалаа” гэжээ. Вашингтон нь 1997 болон 2006 онд Суданы эсрэг хориг арга хэмжээ авч байжээ.
Суданы Засгийн газар нь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох гэж ихээхэн хүчин чармайлт гаргаж, терроризмтой тэмцэхэд бидэнтэй хамтран ажиллаж буй учир хориг арга хэмжээг цуцлах гэж байна гэж хэвлэлийн төлөөлөгч Х.Науэрт хэлсэн байна.
Гэхдээ АНУ Суданыг “терроризмыг ивээн тэтгэгч улсууд”-ын жагсаалтаас хасахгүй бололтой.
Х.Науэртын хэлснээр, өргөн цар хүрээг хамарсан олон асуудал, тухайлбал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний тогтоолуудыг хэрэгжүүлэхэд Судан илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.
Умард Солонгосоос зэвсэг импортлохоо зогсоохыг Суданаас Вашингтон мөн хүссэн аж. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг таслан зогсоохын тулд тус улсаас Судан зэвсэг худалдаж авахаа зогсоох нь чухал гэж албаны хүн онцлон тэмдэглэжээ.
Иргэний агаарын тээвэр, нефть, хөдөө аж ахуй ба технологийн салбарт тавьсан худалдааны хоригийг цуцалснаар Суданы эдийн засаг сэргэнэ гэж суданчууд найдаж байна.

Г.Доржханд