Дарьганга сум үдэлт угталтын хаалгатай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-10 12:55:00
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга суманд үдэлт угталтын хаалга барьж байна. Үдэлт угталтын хаалга нь тухайн аймаг, сум орон нутгийнхаа онцлогийг илэрхийлсэн байдаг. Тэгвэл тус хаалгыг дан боржин чулуугаар бүтээж байгаа бөгөөд дээд талд нь төрийн соёмбо, Дарьгангын хурдан хүлгүүдийг дүрсэлжээ.

Дарьганга сум нь үдэлт угталтын хаалгыг нутгийн иргэдийн хандиваар барьж байгаа бөгөөд нийт 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй. Одоогоор хаалганы бетонон суурийг цутгаад байгаа гэсэн мэдээллийг тус сумын засаг даргын орлогч Д.Буд өгөв.

Үдэлт угталтын хаалга Алтан-Овооны зүүн энгэрт байрлах аж. Гүйцэтгэгчээр "Үүдэн чулуу" ХХК ажиллаж байна.
Т. Одончимэг 
関連ニュース