“Миний бяцхан номын сан”-г айл өрхүүдээр аялуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүн болгонд хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ? гэсэн бодол байдаг. Хүүхдээ номонд дуртай болгох хамгийн эхний алхам бол та өөрөө хүүхэдтэйгээ хамт ном унших юм. Тиймээс Сүхбаатар аймгийн Төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимаас “Миний бяцхан ном номын сан” багцыг Баруун-Урт сумын цэцэрлэгүүд болон, айл өрхүүдээр аялуулж эхэлжээ. Эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийнхээ хамтаар номыг уншиж, харилцан ярилцаж, гэрийн даалгаварыг ч мөн хамтдаа хийх юм.
Монгол Улсын СГЗ Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит төв номын сан нь уншигчид руугаа чиглэсэн олон шинэ, шинэлэг ажил үйлчилгээг байнга нэвтрүүлдэг. Үүний нэг бол тус “Миний бяцхан номын сан” багцын аялал юм. Номын багцанд гэр бүлийн гишүүн бүрт зориулагдсан арван нэр төрлийн ном, эцэг эхчүүүдэд илгээх захидал, анкет, хамтдаа гүйцэтгэх гэрийн даалгарын зааварчилгаа багтжээ.
“Манай номын сан хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх,ном уншуулах, номонд дуртай болгохын тулд олон төрлийн ажил зохион байгуулдаг. Энэ удаагийн ажлын маань гол зорилго бол эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтран ном уншиж, улмаар ном уншихын ач холбогдлын талаар хүүхдүүддээ ойлгуулж, өөрсдөө хүүхдүүддээ үлгэрлэх явдал юм. Багцанд байгаа арван төрлийн номыг гэр бүлээрээ уншиж танилцсаны дараа хамтдаа гэрийн даалгаврыг хийх ёстой. Энэ нь уншсан номоо бататгах, дахин сэргээх ач холбогдолтой. Үүнээс гадна эцэг эхчүүдэд зориулсан хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх, гэрийнх нь даалгарыг хэрхэн хийлгэх тухай зөвлөгөөтэй номнууд багтсан байгаа. Номоо уншаад үүнийгээ амьдрал дээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Анх удаа ийм гэр бүлийн багц аялуулж байгаа болохоор цэцэрлэгүүд, эцэг эхчүүд маш дуртай байгаа...” хэмээн Хүүхдийн уншлагын танхимын номын санч Р.Цолмонтуяа хэлж байна.
Багц очих айлаа сонгохдоо сургууль болон цэцэрлэгийн насны хүүхэдтэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна. Номын багц нэг өрхөд долоо хононо.

Т. Одончимэг