Дангаар хориг арга хэмжээ авдгийг НҮБ эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-13 10:17:00

НҮБ. /TASS/. Хөгжиж буй орнуудад дангаар эдийн засгийн шахалт үзүүлдгийг зогсоохыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ олон улсын хамтын нийгэмлэгт уриалсны сацуу ийм үйлдлийн үр дагаврыг судлахыг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнээс хүсчээ. Үүнтэй холбогдох тогтоолыг ЕА-н эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан хороо мягмар гарагт баталжээ.

Хөгжиж буй 77 орны бүлгээс Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын өргөн барьсан уг баримт бичгийг батлахыг ОХУ-ыг оруулаад 117 орон дэмжсэн бол АНУ, Израиль эсэргүүцсэн байна. Харин Европын Холбооны гишүүн орнуудыг оруулаад 51 орон түдгэлзжээ. ОХУ энэ жил уг тогтоолын төслийг хамтран боловсруулсан байна.

Баримт бичигт “хөгжиж буй орнуудад дангаар эдийн засгийн хориг арга хэмжээ авдаг практикийг зогсоохын тулд нэн даруй үр дүнтэй арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт шаргуу уриалжээ”.

Д.Жаргал

 

関連ニュース