БНХАУ-ын дарга Ши Жиньпин "хүн төвтэй" бодлого баримталж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Чайна Дэйли/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр жилийн өмнө манай тосгонтой танилцах үеэрээ ард иргэдийнхээ төлөө ажиллахыг надад үүрэг болгож байсан гэж Хятадын Гуйжоу мужийн нэгэн тосгоны захиргааны төлөөлөгч Пань Көган ярилаа гэж "Чайна Дэйли" сонин мэдээлжээ.
2015 оны зургадугаар сард Гуйжоу мужийн Хуамао хэмээх ядуу тосгоны иргэдийн аж амьдралтай Ши Жиньпин танилцахдаа “Хятадын Коммунист нам /ХКН/ сайн эсвэл муу бодлого баримталж байгаа эсэх нь ард иргэдийн царайнд инээмсэглэл тодорч байна уу эсвэл уйтгар гуниг хурж уу гэдгээс шалтгаалан үнэлэгдэнэ” гэж байжээ.
ХКН-ын XIX их хуралд оролцож буй Гуйжоу мужийн төлөөлөгчдийг Ши Жиньпин өчигдөр хүлээн авч уулзсан байна. Хоёрхон жилийн өмнө ядуу зүдүү амьдралтай байсан энэ тосгоны оршин суугчдын аж амьдралд асар их өөрчлөлт гарсныг харуулсан зургийг Пан Көган уг уулзалтын үеэр Ши даргадаа гардуулан өгөөд “Бид ард иргэдийнхээ нүүрэнд илүү инээмсэглэл тодруулахын төлөө шаргуу ажиллах болно” гэжээ.
Энэ хүн төвтэй бодлого бол ХКН-ын XIX их хурлын нээлтийн ёслолын үеэр Ши Жиньпиний зарласан “Хятад онцлогтой социализмын шинэ эрэн үе” үзэл баримтлалын нэгэн чухал хэсэг юм.
“Ард иргэдтэйгээ нэг агаараар амьсгалж, тэдэндтэй бодит харилцаа тогтоох”-ыг ХКН-ын XIX их хурлын нээлтийн үеэр намын нийт гишүүнд Ши Жиньпин уриалсан билээ.
Гуйжоу мужийн Яньбо тосгоны намын хорооны дарга Юй Льюфөн ярихдаа “Ши дарга гурван цаг, 30 минутийн турш үг хэлэх үеэрээ “ард иргэд” гэдэг үгийг 203 удаа хэлсэн. Энэ нь Ши дарга ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмэнтэйгээ ойр харилцаатай байдгийн тод илрэл юм. Ши даргын санаачилсан ядууралтай тэмцэх арга хэмжээнүүдийн ачаар алслагдсан уулархаг бүсийн тосгодын аж амьдрал мэдэгдэхүйц сайжирсан” гэв. Хатагтай Юй одоогоос 10 жилийн өмнө ХКН-ын XVII их хуралд оролцохоор тосгоноосоо Бээжинд хүрэхэд дөрөв хоногийн хугацаа зарцуулж байжээ. Харин одоо болж буй XIX их хуралд оролцохоор хурдны галт тэргээр Бээжин хүрэхэд нь ердөө 8 цагийн хугацаа орсон байна. Энэ хөгжил дэвшил биш гэж үү?
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ядуурлыг бууруулахад ихээхэн ач холбогдол өгч байна. ХКН орчин үеийн хөгжиж цэцэглэсэн нийгмийг бий болгох зорилгынхоо хүрээнд 2020 он гэхэд ядуурлыг үндсээр нь устгахыг зорьж байгаа аж. 2012-2016 онд 55 сая хүнийг ядуусын эгнээнээс хассанаар одоо Хятад улсын хөдөө орон нутагт 43 сая ядуу хүн байна. Ши Жиньпин 2017 оныг угтан ард иргэддээ хандан үг хэлэхдээ “Бидний хамгийн их анхаарлаа хандуулах ёстой хүмүүс бол энэ ядуус” гэж байв.

Өнгөрсөн гуравдугаар сард Сычуань мужийн хууль тогтоогчдыг Ши хүлээн авч уулзах үеэрээ “Сычуань мужийн Ляншань хотын зарим сурагч сургуульдаа очихын тулд аюулгүй байдлыг хангах ямар ч төхөөрөмжгүйгээр хадан хавцал руу авирдаг гэдгийг сонсоод миний элэг эмтэрсэн” гэж байжээ. Үүний дараа тэрбээр сурагчдад туслахын тулд ган шат барихыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.
Мөн 2012 оны сүүлчээр буюу ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсныхоо дараахан Ши Жиньпин Хөбэй мужийн ядуу тосгоны оршин суугчдын аж амьдралтай танилцаж, оршин суугчдад хүнсний бүтээгдэхүүн, дулаан хөнжил, өвлийн хувцас зэрэг бэлэг сэлт өгч байжээ. Тэрбээр тус тосгоны ядуу оршин суугчидтай зүгээр ч нэг ярилцаад зогсохгүй гал тогооны өрөөгөөр нь орж, өдөр тутамдаа юу иддэгийг нь хүртэл харж байсан гэнэ.
Ингэж ядуу зүдүү ард иргэдийнхээ аж амьдралтай биечлэн танилцсанаар тэрбээр ядуурлыг бууруулах дорвитой арга хэмжээнүүдийг шуурхай авч эхэлж байжээ.
Г.Доржханд