Грекчүүд хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэн жагсав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. Олон улсын тусламжийн багцын нэгэн хэсэг болгож, Грект хэрэгжүүлэх хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэн, мянган мянган хүн гудамжинд гарч жагссанаар тус улсад улсын болон хувийн хэвшил зогсонги байдалд оржээ.
Нийгмийн аюулгүй байдал, татварын бодлогод удахгүй гарах өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдвэрчний эвлэлүүд Грекийн хэд хэдэн хотод олон нийтийн жагсаал зохион байгуулсан тухай “Kathimerini” сонинд мэдээлжээ.
Төрийн албан хаагчид, тээврийн ажилчид, татварын албаны байцаагч, эмч, багш нар, эм зүйч, банкны ажилтнууд, орон нутгийн засаг захиргааны ажилчид, шүүхийн албан тушаалтан, инженер, археологийн газар, музейн харуулууд уг жагсаалд оролцсон байна. Хэд хэдэн нислэг, нийтийн тээврийн үйл ажиллагааг цуцалжээ.
Өмнөх Засгийн газруудын тавьсан хэдэн тэрбумын өрөнд Грек улс унаж, эдийн засаг нь хэдэн жилийн туршид хурцадсан юм.
Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг эсэргүүцсэн тэмцэлд оролцохыг эрх баригч Сириза намын Хөдөлмөрийн бодлогын хэлтэс грекчүүдэд уриалсан байна.
Х.Аминаа