Мьянмарын сөрөг хүчнээс Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой болов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАНГКОК. /TASS/. Мьянмарт энэ сарын 8-нд болж өнгөрсөн парламентын сонгуулийн эцсийн дүнг тус улсын Сонгуулийн хороо өнөөдөр танилцууллаа. Саналын хуудсын 84 хувийг тоолж дууссаны дараах байдлаар Мьянмарын сөрөг хүчин парламентын хоёр танхимд хоёуланд нь олонхын суудал авч, намынхаа нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой болжээ.
Мьянмарын Сонгуулийн хорооноос мэдээлснээр, сөрөг хүчний “Ардчиллын төлөөх үндэсний холбоо” нам парламентын доод танхимд 238 суудал, дээд танхимд 110 мандат авсан байна. Мьянмарын хоёр танхимтай парламент 664 депутатаас бүрддэг ажээ. Эдгээрийн зөвхөн дөрөвний гурвыг нь ард түмэн сонгодог байна. Үлдсэнийг нь дээд командлалаас томилдог аж. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болж өнгөрсөн сонгуулийг долоон тойрогт явуулаагүй байна. Тиймээс сөрөг хүчинд олонх болохын тулд 329 суудал зайлшгүй авах ёстой байв.
Д.Жаргал