Иргэдийг мах худалдаж авахдаа хянуур байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Сүүлийн үед баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй ил задгай мах худалдаалах явдал ихэсч буйд иргэд дургүйцэж байна. Уг асуудлыг шийдвэрлэхээр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зуунмод сумын Засаг даргын тамгын газар хамтран гадуур борлуулж буй мах, махан бүтээгдэхүүнд байнгын хяналт тавьж, гарал үүслийн гэрчилгээтэй, мах худалдаалах нэг сарын зөвшөөрлийг Зуунмод сумын ЗДГТ-ын газарт олгож байна.
Иргэд малчдын гар дээрээс хямд үнэтэй, чанартай махыг Зуунмод сумын “Дүнжингарав” Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн урд хэсгээс авах боломжтой юм. Одоогоор тусгай зөвшөөрөл авсан таван иргэн мах, махан бүтээгдэхүүн борлуулж байна.
Түүнчлэн хаанаас ирсэн ямар мах гэдэг нь тодорхойгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй мах, махан бүтээгдэхүүн худалдан авахгүй, зөвшөөрлийг шалгаж, найдвартай эсэхийг нягталж байж авахыг аймгийн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зуунмод сумын ЗДТГ-аас анхааруулж байна.

Т.Есүхэйтөмөр