Асадад Ким Жөн Унмэндчилгээ илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /KCNA/. Сирид үндэсний хөдөлгөөний 45 жилийн ойг тохиолдуулан тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Асадад Умард Солонгосын Үндэсний батлан хамгаалах хорооны нэгдүгээр дарга Ким Жөн Ун мэндчилгээ илгээсэн байна.
Тэрбээр уг илгээлтээрээ дамжуулан Сирийн Ерөнхийлөгч, Засгийн газар, ард түмэнд халуун дотно мэндчилгээ дэвшүүлжээ.
Уг хөдөлгөөн нь Сирийн Ерөнхийлөгч Хафез аль-Асадын удирдлага дор бүс нутагт тогтвортой,н энх тайван байдал тогтоох, үндэсний бүрэн эрхт байдал, нэр хүндийг хамгаалахын төлөө тэмцэж буй Сирийн ард түмний тэмцэлд эрс эргэлт хийсэн түүхэн үйл явдал байсан гэж Ким Жөн Ун илгээлтдээ тусдэглэсэн байна.
Мөн тэрбээр, дайсагнасан хүчнүүдээс улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах Сирийн ард түмний шударга тэмцэлд амжилт хүсээд, Ерөнхийлөгчийн зөв мэргэн удирдлага дор зорьсон үйл хэргийнхээ үнэн зөв болохыг харуулна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Д.Нямтулга