Бан Гы Мүн айлчлах тухай мэдээлэл Өмнөд Солонгос байхгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНТАЛЬЯ. /Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гы Мүн Умард Солонгост айлчлах тухай бид юу ч мэдээгүй гэж Өмнөд Солонгосын албаны хүн мэдэгдэв.
Та Бан Гы Мүний айлчлалын талаар мэдээлэл авсан уу гэж сэтгүүлчид түүнээс асуухад тэрбээр, “энэ талаар би сая л мэдлээ. Тиймээс надад хэлэх зүйл яг одоогоор алга байна" гэж хариулжээ.
Газар дундын тэнгис дэх Анталья хотод болж буй “Их-20”-ийн уулзалтад оролцохоор ирсэн тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн байна.
Бан Гы Мүн энэ долоо хоногт Умард Солонгост айлчилна гэж Нью-Йорк хотоос мэдээлсэнтэй холбогдуулан тэрбээр дээрх тайлбарыг өгчээ.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд асан Бан Гы Мүн Анталья хотод болж буй “Их-20”-ийн уулзалтад мөн оролцож байна.
Д.Нямтулга