Дулааны станцуудын үйл ажиллагаатай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг Улаангом сумын Дулааны 1, 2-р станцын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, хяналт шалгалт хийсэн байна.
“Увс дулааны станц” компани нь 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор 80 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 75-ыг нь бүрэн гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байгаа аж.
Тус станцаас 12 төсөвт газар, 140 гаруй аж ахуй нэгж, 360 айл өрх хангагддаг бөгөөд 11-р сарын 14-өөс өвлийн горимд шилжжээ. Энэ жил төлөвлөгөөнд тусгагдсан засвар үйлчилгээгээ сайн хийсэн, одоогийн байдлаар иргэдээс гомдол санал ирээгүй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг холбогдох мэргэжилтнүүд нь хэлсэн байна. Дулааны 2-р станц өвлийн бэлтгэл байдлыг сайн хангасан бөгөөд 9-р сарын 15-нд ажил эхэслнээс хойш ямар нэг саатал гэмтэл гараагүй, үйл ажиллагаа хэвийн явж байгаа аж. Ажлын хэсгийн зүгээс тус станцын удирдлагуудад хандаж цаашид үйл ажиллагаагаа илүү хянамгай болгохыг анхааруулсан байна.

Б.Батхүү