Сирийн аядуу үзэлт сөрөг хүчинд туслахаар тохиролцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Саудын Аравийн хаан Салман ибн Абдул-Азиз нар Сирийн “аядуу үзэлт” сөрөг хүчинд үзүүлж буй дэмжлэгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон тухай Цагаан ордон мэдээллээ.
“Хоёр орны удирдагчид Сирид гал зогсоох замаар тууштай явахын сацуу тус улсад улс төрийн өөрчлөлт хийх үйл явцыг урагшлуулах нь чухал гэдэгтэй санал нэгдлээ. Тэд мөн Австрийн Вена хотод 11 дүгээр сарын 14-нд тус хоёр орны Гадаад хэргийн сайд нарын уулзалт үр дүнтэй болсныг сайшаагаад, дипломат үйл явцыг цааш үргэлжлүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглэсэн” гэж Цагаан ордны төлөөлөгч хэлсэн байна.
“АНУ-ын Ерөнхийлөгч болон Саудын Аравийн хаан Сирийн “аядуу үзэлт” сөрөг хүчинд дэмжлэг үзүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглээд, энх тайван байдал тогтоох хүчин чармайлтад сөрөг хүчний гүйцэтгэх үүргийг хэлэлцсэн” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ.
Түүний хэлснээр, Обама, Абдул-Азиз нар “Лалын улс”-тай тэмцэж буй хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхээр тохиролцож, үүнтэй холбоотойгоор Иракийн Засгийн газарт дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцсэн байна.
Д.Жаргал