Явуулын амбулаторийн үзлэгт 21 мянга орчим иргэнийг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр хэрэгжүүлж, энэ онд есөн сумын 20873 иргэнийг үзлэгт хамруулжээ. Үзлэгт хамрагдсан иргэдийн 40 орчим хувьд артерийн даралт ихсэх болон хоол боловсруулах замын өвчлөл илэрчээ.
“Явуулын амбулаторийн үзлэгийг аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулдаг. Өвчнийг эрт үед нь илрүүлж, эмчлэх зорилго бүхий тус ажлыг тухайн сумын, орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр хийдэг. Энэ жилийн хувьд есөн суманд зохион байгууллаа. Үлдсэн Уулбаян, Наран, Халзан сумдын хувьд орон нутаг нь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Бид үзлэгээр ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн иргэдийг хоёрдугаар шатлалын эмнэлэгт эмчлэх, шаардлагатай тохиолдолд гуравдугаар шатлалын эмнэлэгт шилжүүлэх ажлыг хийдэг.” хэмээн аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга П.Болормаа хэллээ.
Явуулын амбулатори нь иргэдэд ЭХО ,эмэгтэйчүүд, чих хамар хоолой, дотор, мэдрэл, шүд, бэлгийн замын өвчлөл, сүрьеэ зэрэг өвчний илрүүлэг үзлэгийг нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй хийдэг юм.

Т.Одончимэг