Төрийн албан хаагчдын монгол бичгийн ур чадварыг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-11-18 13:32:25
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс энэ оны дөрөвдүгээр улирлыг “Нийгмийн хариуцлага” аян болгон зарласан юм. Энэ аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн хэлтсээс санаачлан төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, үндэсний хэл, бичгээ сурталчлахтай холбогдуулан "Монгол бахархал ба үндэсний бичиг" танин мэдэхүйн уралдааныг төрийн албан хаагчдын дунд зохион явууллаа.
Тус үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож, амжилттай оролцсон төрийн албан хаагчдад Монгол бичгийн сургагч багшийн батламж гардуулсан юм. Монгол бичгийн ур чадварын уралдаанд БСУГ-ын мэргэжилтэн Б.Баяржаргал түрүүлж, “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлч Д.Нямдаваа, Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бүрэнмэнд нар удааллаа. Харин АХА тэмцээнд Нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Дээжмаа, Улаангом Политехник коллежийн багш Н.Жамбалнямбуу, “Чандмань-Эрдэм” ахлах сургуулийн багш Б.Цэвээн нар эхний гурван байр эзэлсэн юм.
Б.Батхүү
関連ニュース