МАН-ын XXVIII их хуралд Баян-Өлгийгээс 117 төлөөлөгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-20 11:43:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнөөдөр эхэлсэн Монгол Ардын Намын XXVIII их хуралд Баян-Өлгий аймгаас 117 төлөөлөгч оролцож байна.

Энэ удаагийн их хурлын төлөөлөгчдийн тоог тухайн аймаг, нийслэлийн намын гишүүдийн тоо намын нийт гишүүдийн хэдэн хувийг эзэлж байгаад харьцуулан хувилж тогтоожээ. Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Намын Хороо нь 22000 гишүүнтэй бөгөөд төлөөлөгчдийн тоогоор аймгуудаас хамгийн олон буюу Улаанбаатар хотын дараа оржээ.

Төлөөлөгчдийн 35 нь аймгийн төвөөс, 82 нь хөдөө сумдаас сонгогджээ. Эмэгтэйчүүд нийт төлөөлөгчдийн 15,3 хувийг эзэлж байгаа аж.

Их хурлын үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх бөгөөд XXVII Их хурлаас хойш Удирдах зөвлөлийн хийсэн ажлын тайланг сонсох, намын мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргыг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэх шийдвэрлэх юм.

Ө.Нурболат

関連ニュース