Умард Солонгосоос ирж буй радио дохиог нухацтай шалгаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Ёнхап/. Пхеньян ээлжит пуужингийн туршилтаа хийхээр зэхэж байж магадгүй гэж Өмнөд Солонгос болон Япон мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.
Эх сурвалжийн мэдээлснээр, баллистик пуужин харвахаар зэхэж байж магадгүйг илтгэсэн радио дохионууд Умард Солонгосын зүгээс ирж байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгос болон Япон сонор сэрэмжээ дээшлүүлээд байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, баллистик пуужин харвахаар зэхэж байж магадгүйг илтгэсэн радио дохионууд Умард Солонгосын зүгээс ирж байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгос болон Япон сонор сэрэмжээ дээшлүүлээд байна.
Гэхдээ хиймэл дагуулын зургуудаас ямар нэгэн пуужин эсвэл пуужин хөөргөгч харагдахгүй байгаа аж. Тиймээс Умард Солонгосын армийн ирэх сард хийх гэж буй өвлийн бэлтгэл сургуулилттай холбоотойгоор ийм дохио ирж байж ч болох юм гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Умард Солонгос энэ оны есдүгээр сарын 15-нд Японы газар нутгийг давуулан Номхон далай руу алсын тусгалтай баллистик пуужин харваснаасаа хойш буюу сүүлийн 70 хоногийн хугацаанд пуужин туршаагүй байгаа юм.
Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалжийн мэдэгдсэнээр, сүүлийн үед Умард Солонгосын пуужингийн туршилтын талбай “хөл хөдөлгөөн ихтэй” байгаа аж.
Сөүл, Вашингтон болон Токиогийн армийнхан холбогдох мэдээллүүдийг солилцож, Умард Солонгосыг нухацтай ажиглаж байна.
Г.Доржханд