Нягтлан бодох бүртгэлийн бүсийн олимпиад Сүхбаатар аймагт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавъяат эдийн засагч З.Ням агсны нэрэмжит нягтлан бодох бүртгэлийн бүсийн олимпиад өнөөдөр Сүхбаатар аймагт эхэллээ. Олимпиадад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн санхүү, эдийн засаг, бүртгэл тооцооны ажилчид оролцох байсан ч энэ удаад Хэнтий, Сүхбаатар аймгийн төлөөлөл болсон 20 гаурй нягтлан бодогч оролцож байна.
Зүүн бүсийн санхүү, эдийн засаг, бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг, мэргэшил, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, цаашлаад бүс нутгийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулах нь олимпиадыг зохион байгуулагчдын гол зорилго. Олимпиадыг Сүхбаатар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс зохион байгуулж байна.
“Энэ олимпиад нь бүсийн хэмжээнд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Олимпиадыг уламжлал ёсоор Монгол Улсын гавъяат эдийн засагч З.Ням агсны үр хүүхдүүд ивээн тэтгэж байна. Бид олимпиадын өмнө З.Ням агсантай хамт ажиллаж байсан үе үеийн ажилтнуудыг хамруулсан дурсамж уулзалт ярилцлагыг хийсэн нь энэ удаагийн гол онцлог байлаа. Залуу нягтлан бодогчид ахмадуудынхаа сургаалийг сонсож, мөн туршлага судаллаа. Олимпиадын хувьд жилээс жилд өргөжин тэлж, чанаржиж байгаа. Олимпиадын материалыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээр зохиолгодог. Тиймээс ямар нэг маргаан гарахүй” хэмээн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Төмөрчулуун хэллээ.
Олимпиад мэдлэг, ур чадвар гэсэн хоёр төрлөөр явагдах бөгөөд 60 минутын турш үргэлжилнэ. Улмаар хоёр даалгаврын нийлбэр оноогоор дүгнэнэ. Харин оноо тэнцсэн тохиолдолд зохион байгуулагчдын зүгээс нэмэлт даалгавар өгч ажиллуулах аж.
З.Ням нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харъяат. Тэрээр тус аймгаас төрөн гарсан анхны гавъяат эдийн засагч юм.

Т.Одончимэг