Сүхбаатарын архивчид улсад тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээ 11 дүгээр 27-ноос 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд болсон. Ойн хүрээнд зохион байгуулагдсан мэргэжлийн ур чадвар болон урлаг, спортын улсын уралдаанд Сүхбаатар аймгийн архивчид амжилттай оролцож, багаараа тэргүүн байрын эзэд болжээ.
Өнгөрсөн 04 дүгээр сард Дорнод аймагт зохион байгуулагдсан архивчдын бүсийн уралдаанд тэргүүн байр эзэлж улсад өрсөлдөх эрхээ олж аваад байсан Сүхбаатар аймгийн архивчид мэргэжлийн ур чадварын тэмцээнд дэд байр, дардас болон бүжгийн тэмцээнд багаараа тэргүүн байрыг эзэлж нэгдсэн дүнгээр дахин тэргүүн байрын эзэд болсон байна.
Аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн мэргэжилтэн А.Отгончимэг энэ салбартаа зургаа дахь жилдээ ажиллаж байгаа. Тэрээр мэргэжлийн ур чадварын тэмцээнд зүүн бүсдээ тэргүүлэн, улсад дэд байр эзэлжээ. А.Отгончимэг хэлэхдээ “Архивын ажил үнэхээр хүнд, ачаалал ихтэй. Олон жил хадгалагдсан тоос шороотой бичиг цаастай байнга ажилладаг учир хүндрэл бэрхшээл багагүй гардаг. Гэхдээ би мэргэжилдээ их дуртай. Энэ том салбарт хүчин зүтгэж байгаадаа үнэхээр баяртай байдаг” гэв.
Улсын уралдаанд амжилт гаргаж, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн амжилт үзүүлсэн архивчдад аймгийн ЗДТГ-ын зүгээс хүндэтгэл үзүүлж, талархал гарын бэлэг гардуулан өгсөн юм.
“Төрийн байгууллагын архив, бичиг хэргийнг ажилтнуудаас бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг улсын уралдаанд маш амжилттай оролцоод ирлээ. Аймаг орон нутгийнхаа нэрийг улсад гаргаж чадсан нийт архивчиддаа баярлалаа гэж хэлмээр байна. Аймгийн ЗДТГ-ын зүгээс архивчдаа бүсийн болон улсын уралдаанд оролцоход нь хөрөнгө санхүү, эд материалын гээд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажилласан. Энэ нь уралдаандаа амжилт гаргах бас нэгэн хөшүүрэг болж өгсөн гэдэгт итгэлтэй байна.”хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхцэцэг хэллээ.

Т.Одончимэг