Боловсролын дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд 100 гаруй сая төгрөг зарцуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 27, 28 дугаар тогтоолуудаар “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжүүлж байна. “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг бүрт “Багшийн хөгжлийг дэмжих төв”-ийг тохижуулахад зориулж тус бүрт нь 1.0 сая, нийт 64.0 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс олгосон байна.
Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 22 сургуулийн багш нар оролцсон “Бүтээлч багш”, 31 цэцэрлэг оролцсон “Бүтээлч байгууллага” уралдаан зохион байгуулан шилдгүүдээ шалгаруулан 6.7 сая төгрөгийн урамшууллыг олгожээ.
“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн 24.0 сая төгрөгийн санхүүжилтээр БСУГ-т “Багшийн хөгжлийн төв”-ийг шинэчлэн байгуулж, улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, иргэдийн хандив, тусламжийн 29.6 сая төгрөгийн санхүүжилтээр 21 сургуулийн “Багш хөгжлийн төв”-ийг техник, тоног төхөөрөмжөөр хангасан байна.
“Ирээдүй 1+1” хөтөлбөрийн хүрээнд сургуулиудад биеийн тамир-спорт, урлаг, технологи-дизайн, зураг-урлал, уран бичлэг-яруу найраг гэсэн таван төрлийн 20-25 дугуйлан секцэнд нийт сурагчдын 80 хувь хамрагдан хичээллэж байна.

Б.Гэрэлт-Од