АН-ын бүлэг хуралдааныг орхин гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг хуралдааныг орхин гарлаа. Тодруулбал, хаалттай хуралдаанаар хэлэлцэх асуудалд аймгийн Засаг даргыг огцруулах саналыг тусгах талаар төлөөлөгчдөөс санал авсан ч саналын тоо тэнцэж, энэ асуудал дэмжигдээгүй байна. Тиймээс МАН-ын бүлгийн зүгээс ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хурлаа үргэлжлүүлэх саналыг тавьсан ч АН-ын бүлэг татгалзаж хурлыг орхин гарсан байна.
Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгд, хуралдаан завсарласан хугацаанд нам эвслийн бүлгийн ахлагч нар уг асуудлаар зөвшилцөнө. Зөвшилцөлд хүрч чадаагүй бол хуралдаанд оролцохгүй байх хугацаа дуусмагц тухайн төлөөлөгч, нам эвслийн бүлэг хуралдаандаа ирэх үүрэгтэй. Хэрвээ хуралдаандаа ирэхгүй бол хурал тасалсанд тооцно гэж заажээ. Үүний дагуу намын бүлгийн дарга нар уулзсан ч тодорхой зөвшилцөлд хүрээгүй байна. АН-ын бүлгийн төлөөлөгчид хурлын танхимд орж ирээгүй хэвээр байгаа юм.
“Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Ямартай ч хуралдаан тодорхойгүй хугацаагаар гацаанд орлоо. Манай бүлгийн хувьд хуралдахад бэлэн нөгөө намын төлөөлөгчдөө хүлээж байна” гэж ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Т.Мөнхболд хэллээ.
Харин АН-ын бүлгийн дарга П.Мөнхжаргалаас тодруулга авах хүсэлтийг ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбатаар дамжуулсан боловч тэрээр "Мэдээлэл өгөх боломжгүй байна гэнэ" хэмээн татгалзсан хариуг өгсөн юм.

Т.Одончимэг