Өвөлжилт хүнд байгаа 10 гаруй суманд өвс, тэжээл хүргэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Өвөлжилт хамгийн хүнд байгаа Чандмань, Дарви, Зэрэг, Манхан, Цэцэг, Мөст, Дуут, Эрдэнэбүрэн, Дөргөн зэрэг 10 гаруй сумдад аймгийн аюулгүйн нөөцөөс өвс тэжээл хүргүүлж эхэллээ.
Дээрх сум тус бүрт 200 уут тэжээл, 600 боодол өвсийг энэ сарын 15-наас өмнө хүргүүлэхээр аймгийн Онцгой комисс шийдвэрлэн ажиллаж байна.
Дээрх сум тус бүрт 200 уут тэжээл, 600 боодол өвсийг энэ сарын 15-наас өмнө хүргүүлэхээр аймгийн Онцгой комисс шийдвэрлэн ажиллаж байна.
Мөн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Засаг даргын нөөцөөс 12 сумын ЗДТГ-т алслагдсан багийн малчдаа эргэж тойроход зарцуулахад зориулж тус бүр 500,0 мянган төгрөг, алслагдсан багийн хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, ойр зуурын эмийн нөөц бүрдүүлэхэд зориулж 300,0 мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо.
Ховд аймгийн нийт нутгийн 93.75 хувьд цас орж, улмаар нийт нутгийн 43.75 хувь нь зудархуу байдалтай байна. Өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байгаа сум багуудад ажилласан ажлын хэсэг аль суманд хэдэн тн өвс тэжээл хэрэгцээ шаардлагатай байгаа талаар тооцоо судалгаа гаргасны дагуу эхнйи ээлжинд дээрх арга хэмжээг авч эхэлжээ.

А.Бямбасүрэн